ХЭРХЭН ЗАХИАЛАХ БЭ?

Та xувь хүн, байгууллагаар дамжихгүйгээр дуудлага худалдаанаас шууд машинаа өөрөө сонгож авсанаар зах зээлийн ханшнаас дунджаар 5-20%-ийн хямд үнээр худалдаж авна. Мөн өндөр үнэлгээтэй ба засвар хийгдсэн, осол аваарт орсон, эсвэл гүйлтийг нь ухраасан байж болзошгүй эрсдлүүдээс зайлсхийж чадах давуу талтай.

Японоос машин захиалж авах дараалал.

1.Машинaа сонгох

а. Японы автомашины нэгдсэн дуудлага худалдаанд оролцох

b. Японы машин экспортлогч япон компани дээр бэлэн байгаа машинаас сонгох эсвэл Япон улс даяар явагддаг дуудлага худалдаагаар худалдаалагдах машинуудаас та хүссэн машинаа сонгож авна.

– Загвар ( марк ) – Үйлдвэрлэсэн он – Үнэлгээ – Гүйлт – Өнгө – Сэв зураас гэх мэт.

2. Урдчилгаа төлбөр байршуулах

Та урдчилгаа төлбөр болгож эхний төлбөрөө байршуулж гэрээгээ хийгээд дуудлага худалдаанд өөрийн сонгосон машинд хүссэн үнээр хэдэн ч машинд үнэ өгч оролцож болно. Та худалдан авахаар сонирхож байгаа машиныхаа Аукционы дугаар/Lot number/-ыг манайд ирүүлнэ.

3. Дуудлага худалдаанд оролцох

Бид таныг төлөөлөн Японы аукционуудаас таны сонгосон машинд үнэ хаялцаж таны авахыг хүссэн үнээр худалдаж авна. Тиймээс та урьдчилсан төлбөрийг манай компанийн дансанд байршуулж гэрээ хийж захиална. Ингэснээр энэхүү захиалга нь тус компанийн албан ёсны захиалга болж хийгддэг юм.

4. Үлдэгдэл төлбөр төлж автомашиныг ачиж, тээвэрлэх

Та доорхи төлбөрүүдийг төлж машинаа японоос ачуулна.

Үүнд:

а. Японы экспортлогч компанийн бэхэлгээний төлбөр: Машин ачигдах бүс нутгаас нь хамаараад нийт 65,000-105,000 иений хооронд байдаг. (Японы дотоод дахь тээвэр. Боомт хотоос 50км-ээс хол зайтай өөр хотоос автомашин авах тохиолдолд 30000 иений тээврийн зардал нэмэгддэг.

b. Контейнерт ачина.

c. Бичиг баримт бүрдүүлэлт хийж дууссаны дараа худалдаж авсан автомашины үлдэгдэл мөнгийг мөн манай компаны үйлчилгээний хөлсийг төлнө. Автомашинаас хамаараад 300,000₮-с 800,000₮ байдаг.

5. Японоос таны автомашиныг ачиж усан онгоцоор гаргана. Японы боомтоос Хятадын Тианжин боомт, Замын-Үүд, Улаанбаатар гэсэн чиглэлээр тээвэрлэнэ. Ойролцоогоор 21-45 хоногийн дотор Монголын гаальд ирж бууна.

6. Галийн бичиг баримт бүрдүүлэлт хийж олон улсын тээврийн зардал болон галийн татваруудаа төлж барагдуулснаар та автомашинаа гаргаж авах боломжтой болно.

Монголд төлөгдөх үлдэгдэл төлбөр нь

-Олон улсын тээврийн зардал

– Гаалийн болон онцгой албан татвар

Translate website»